Японы 2 иргэн БНХАУ-д тагнуулын хэргээр баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-30 14:52:05

ТОКИО. /NHK/. Тагнуулын хэрэгт холбогдуулан Японы иргэн хоёр эрэгтэйг БНХАУ-ын холбогдох албаны хүмүүс баривчилжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, БНХАУ-ын Жөзян мужийн эргийн бүс дэх цэргийн байгууламжийн ойролцоогоос энэ оны тавдугаар сард нэгэн япон эрэгтэйг баривчлан саатуулсан байна. Түүнийг БНХАУ-ын тагнуулын эсрэг хууль болон эрүүгийн хуулийг зөрчсөн хэргээр баривчилсан аж.

Мөн тавдугаар сард БНХАУ-ын зүүн хойд нутгийн Ляонин мужийн нутаг дэвсгэрээс Хятад-Умард Солонгосын хилийн ойролцоогоос тагнуулын хэргээр өөр нэг эрэгтэйг баривчилжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард тагнуулын эсрэг хууль хэрэгжүүлж эхэлснээсээ хойш БНХАУ тагнуулчидтай тэмцэх ажлаа эрчимжүүлсээр байгаа юм.

АНУ-ын иргэн эмэгтэйг тагнуул хийсэн гэж сэжиглэн зургаан сар саатуулсан нь энэ сарын эхээр мөн дэлгэгдсэн билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд