Улаанбаатараас Сөүл чиглэлд энэ сарын 7-нд зорчигч тээвэрлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-02 11:03:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Сөүл чиглэлд өнөөдөр болон энэ сарын 7-ны өдрийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасныг МИАТ компани албан ёсны цахим хуудаснаа мэдээлжээ.


Учир нь Улаанбаатар-Сөүл чиглэлд зургадугаар сарын 11-нд коронавируст халдварын нэг,  13-нд 2, 23-нд 3 тохиолдол батлагдаж, халдварын тархалт байнга нэмэгдэж байгаа гэж үзжээ.


БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын нислэгт өөрчлөлт ороогүйг мөн мэдээлжээ.


Нислэгийн талаарх мэдээллийг дараах эх сурвалжаас лавлах боломжтой.

МИАТ ХК мэдээллийн төв 11 333 999

МИАТ ХК тасалбар түгээврийн төв 11 322144, 11 322118, 11 313385

МИАТ ХК Сөүл дэх төлөөлөгчийн газар +82 02 756 9761

Email: ttt@miat.com, seoul@miat.com

МИАТ ХК Хэрэглэгчийн үйлчилгээ:

Утас: 70049967

Email: customerservice@miat.com

Холбоотой мэдээ