Аймгийн хэмжээнд халдварын улмаас 180 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-12 15:54:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 58 сорьцын шинжилгээнээс 26 тохиолдол батлагдлаа. Тодруулбал Сүхбаатар, Баянгол, Мандал сумдад тус бүр зургаа, Хүдэрт тав, Цагааннуур, Шаамар, Ерөө сумдад тус бүр нэг байна.

Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд юм. Сэлэнгэ аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт 409 батлагдсан тохиолдол, 43 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байна. Эдгээрийн дотор жирэмсэн эх 10, 0-17 насны хүүхэд 180 хүүхэд байгаа аж. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 34 хүн эмчлэгдэж байна. Аймгийн төв Сүхбаатар суманд батлагдсан 6 тохиолдол нь Цагаан Эрэг 2 дугаар багт гурав, Салхит 3 дугаар багт хоёр, Ганзам 7 дугаар багт нэг бүртгэгдсэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2055 боллоо.

 

Холбоотой мэдээ