Элчин сайд Д.Даваа “Оросын төмөр замууд” НХН-ийн удирдлагатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-21 21:57:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павловтай өчигдөр уулзав.


Уулзалтын үеэр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн ажлын 2021 оны хагас жилийн тайлан, тус нийгэмлэгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар товч мэдээлж, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.


Элчин сайд Д.Даваа тус хамтарсан нийгэмлэгийн цаг үеийн асуудал, хэтийн төлөвлөлтийн асуудлаар оросын талаас дэвшүүлсэн санал, хүсэлтийг Монгол Улсын холбогдох яам, агентлагт уламжилж, нийгэмлэгийн шинэчлэлийг эхлүүлэх болон төмөр замын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг дэмжин ажиллахаа мэдэгдсэн байна.


Уулзалтад тус ЭСЯ болон ОХУ-д суугаа “УБТЗ” ХНН-ийн төлөөлөгчийн газрын ажилтнууд  байлцав. 

Холбоотой мэдээ