26-40 насны сонгогчдын идэвх өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-29 18:46:05

Дундговь аймгийн сонгуулийн санал авах 52 хэсгийн хорооны хамгийн олон сонгогч саналаа өгөх нь 16- р тойргийн 7 дугаар хэсгийн хороо юм. Тус хэсгийн хороонд 2073 сонгогч саналаа өгөхөөс 18 цагийн байдлаар санал хураалт 65.94 хувьтай байна.

Өглөө 07 цагт хэсгийн хороо үүдээ нээсэн бөгөөд хэсгийн хорооны гишүүд  зөөврийн битүүмжилсэн хайрцагаар авсан саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулсаны дараа 7 цаг 17 минутад эхний сонгогч санал өгснөөр санал хураалт хэвийн үргэлжилж байна.

Зөөврийн хайрцагнаас 10 саналын хуудас гарч, санал тоолох төхөөрөмжид 9 нь уншигдаж орсон байна.

Санал тоолох төхөөрөмжид ямар нэг саатал гараагүй, саналын хуудас дутагдах асуудал тулгараагүй байгаа бөгөөд энэ удаагийн сонгуульд сонгогчдын идэвхи,сонгуулийн ирц өндөр байгааг хэсгийн хорооны ахлагч Б. Өлзийбаяр хэллээ. 2012 оны сонгуулийн санал хураалтын энэ үед тус хэсгийн хороонд санал хураалтын явц 62 хувьтай байжээ.

Одоогийн байдлаар УИХ- ын сонгуульд 1370, аймгийн ИТХ- д 1351 сонгогч саналаа өгөөд байгаа бөгөөд 26- 40 насны иргэд хамгийн идэвхитэйгээр саналаа өгч байна.

Одоогоор тус хэсгийн хороонд 19 саналын хуудас хүчингүй болсон гэлээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ