Коронавирусний халдварын 185 тохиолдол шинээр бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-18 15:17:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн 24 цагт 407 хүнд, сайн дурын шинжилгээний түр 3 цэг 140 хүнд хурдавчилсан шинжилгээ, Нэгдсэн эмнэлэгт 55 иргэний хамрын арчдасын сорьцод  ПГУ, нийт 602 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 185 тохиолдол шинээр батлагдлаа.

Тодруулж хэлэхэд, Баяннуур суманд 5 иргэн, Бугат суманд 9, Булган суманд 4, Дэлүүн суманд 4, Сагсай суманд 6, Толбо суманд 6, Цэнгэл суманд 2, Цагааннуур тосгонд 2, Хотгор багт 4, Өлгий суманд 143 иргэнээс тус тус халдвар илэрчээ.

Ийнхүү тус аймагт нийт батлагдсан тохиолдол 5776 болов.  Үүнээс 3733 иргэн эдгэрч эмнэлгээс /сүүлийн 24 цагт 237/ гарсан.  Одоо Ковидын эмнэлэгт 122 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 57, Сансар эмнэлэгт 42, Пазылет төрийн бус байгууллагын байранд 53, сумуудын эрүүл мэндийн төвүүдэд 82 иргэн, гэрийн эмчилгээнд 1680, нийтдээ 2036 иргэн эмчлүүлж байна.

Эмчилгээ хийлгэж байгаа 2036 иргэнээс 1783 иргэний биеийн байдал хөнгөн, 194 иргэний биеийн байдал хүндэвтэр, 52 иргэний биеийн байдал хүнд, 7 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ