Баян-Өлгий аймагт цар тахлын эсрэг вакцины 3 дахь тунг тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-04 18:18:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын эсрэг вакцины 3 дахь тунг тарих ажлыг энэ сарын 1-ний өдрөөс зохион байгуулж байна.

Тус аймагт 66499 иргэн эхний тунгаа, 61868 иргэн хоёр дахь тунгаа тус тус тариулаад байгаа.

Харин энэ 7 хоногоос цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, боловсрол зэрэг байгууллагуудын ажилтан, алба хаагчид, 55-аас  дээш насны иргэд, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдийг ІІІ дахь тунгаар дархлаажуулах ажлыг эхлүүллээ.

Аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар 365 иргэнд  Pfizer-BioNTech, Vero Cell вакцины өдөөгч тунг тарьсан байна.   

Холбоотой мэдээ