Мексикт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-09-08 12:28:36

МЕХИКО. /TASS/. Мягмар гаргийн орой Мексикийн баруун өмнөд нутгийн Герреро мужийн Акапулько хотод 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 735 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болсон гэж мужийн захирагч Эктор Астудильо мэдээлсэн байна.


Газар хөдлөлтийн голомт нь Акапулько хотосс баруун өмнө зүгт 11 км-ийн зайд 10 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн дараа 70 гаруй чичирхийлэл бүртгэгдсэн гэж Мексикийн Газар хөдлөл судлалын үндэсний алба твиттер хуудсандаа мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ