Ургац хураалтад ажиллаж буй иргэдийг вакцинжуулах хүсэлт хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-09 08:27:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Намрын ургац хураалтад ажиллах тариаланч, ногоочид, оюутан, цэргийн алба хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийг тухайн орон нутагт нь вакцины 3-р тунд хамруулах хүсэлтийг УОК, ЭМЯ, орон нутгийн удирдлагуудад хүргүүллээ.


Ургац хураалтад 12.5 мянган тариаланч, ногоочин, тариалангийн салбарын ажилтан ажиллахаас гадна 13 аймгаас 7300 ажиллах хүн, хүчний захиалга ирүүлээд байна.


Одоогоор 2800 орчим оюутан, цэргийн алба хаагч, хүнсний талон авдаг 1900 гаруй иргэн тариалан бүхий иргэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа.


Хүнсний ногооны хураалт жигдэрч нийслэл болон хот суурин газруудад борлуулалт эрчимжиж, үр тариа хураалт таримлын болц, цаг агаарын нөхцөл байдлаас хамааралтайгаар энэ сарын 15-наас жигдрэх төлөвтэй. Ургац хураалтад оролцож буй иргэд хариуцлагатай байж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалан, ургацаа бүрэн авахыг ХХААХҮЯ уриаллаа. 

Холбоотой мэдээ