Нэр дэвшигчдэд ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-04 15:55:57

2016 оны ээлжит сонгуулиар Дундговь аймгийн ИТХ- д сонгогдоод байгаа нэр дэвшигчдэд ИТХ- ын төлөөлөгчийн түр үнэмлэхийг өнөөдөр аймгийн сонгуулийн хорооноос гардууллаа.

Аймгийн ИТХ- ын сонгуульд 4 намаас болон бие даасан нийт 119 нэр дэвшигч 23 тойргийн 35 мандатад өрсөлдсөн. Сонгуулийн үр дүнд 35 мандатын 19-д нь МАН- ын нэр дэвшигч ялалт байгуулсан бол АН- ын 14, МАХН- ын 1, бие даасан 1 нэр дэвшигч ИТХ- ыг бүрдүүлэхээр болсон юм.

Шинээр бүрдэх ИТХ эмэгтэй 4 төлөөлөгчтэй байна. 36 хувь нь 52- 55 насны, дийлэнх нь 30- 46 насны залуучууд байгаа бөгөөд инженер, багш, эдийн засагч, эрх зүйч, малын эмч, төрийн удирдлагын менежер, малчин, олон улсын харилцааны мэргэжилтнээс бүрдэж байна.

Энэ долоо хоногт аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, шинээр бүрдсэн ИТХ- ын анхдугаар хуралдааны товыг тогтоох юм байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ