Ши Жиньпин: Хятад улс хэзээ ч бусад улс руу халдаж, ноёрхлоо тогтоохыг оролдохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-22 09:36:59

НҮБ. /TASS/. Хятад улс ямар ч тохиолдолд бусад улс руу халдаж, ноёрхлоо тогтоохыг оролдохгүй гэж тус улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы улс төрийн ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ мэдэгджээ.


"Хятадын ард түмэн үргэлж энх тайван, эв найрамдлыг эрэлхийлж, тэмүүлж ирсэн. Хятад улс хэзээ ч бусад улс руу халдаж, хэн нэгнийг дарлах эсвэл ноёрхлоо тогтоохыг оролдохгүй" гэж тэрбээр хэлсэн байна.


“БНХАУ нь дэлхийн энх тайван, бүх нийтийн хөгжлийн өмөг түшиг, олон улсын дэг журмыг хамгаалагч, нийтийн сайн сайхны эх сурвалж байсаар ирсэн. Хятад улс өөрийн хөгжлөөрөө дамжуулан дэлхий дахинд шинэ боломж олгосоор байх болно” гэж Ши Жиньпин хэлжээ.


Холбоотой мэдээ