ЕБС-ийн багш, ажилчид, сурагчдын ирц 92.9 хувьтай байна

Орон нутагт | Төв
sarantsetseg@montsame.mn
2021-09-23 19:47:21

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн 27 суманд Ерөнхий боловсролын 33 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 44 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.

Үүнээс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны байдлаар 20 сургууль бүрэн танхимаар, 5 сургууль цахимаар тус тус хичээллэж байна. Сургуулийн өмнөх боловсролын хувьд 11 цэцэрлэг зайны сургалтаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бол 33 цэцэрлэг танхимын зохион байгуулалттайгаар хичээллэж байна.

Төв аймгийн 27 сумын ЕБС-д нийт 18012 сурагч суралцаж, 1611 багш, ажилчид ажилладаг. Үүнээс өнөөдрийн байдлаар 99 багш, ажилчид, 166 сурагч коронавирусний халдвараар өвчилжээ.

Мөн Төв аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг 3575 хүүхэд байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 1032 хүүхэд танхимын сургалтад, 2543 хүүхэд зайны сургалтад хамрагдаж байна.

 

Холбоотой мэдээ