Төлөөлөгчид түр үнэмлэхээ гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-04 23:59:39

 Аймгийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн сарын 29-ний өдөр амжилттай болов. Баянхонгор аймгийн хэмжээнд сонгуулийн санал өгөх насны 55645 иргэн байгаагаас 44560 хүн буюу 80 хувь нь санал өгчээ.

Сонгуулиар Баянхонгор аймгийн ИТХ-д 4 намын 110 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 41 нэр дэвшигч сонгогдсон бөгөөд Монгол ардын намын 24, Ардчилсан намын 17 нэр дэвшигч ялалт байгуулжээ. Тус төлөөлөгчдөд өнөөдөр аймгийн Сонгуулийн хороо түр үнэмлэх гардуулав.

Сонирхуулахад, Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийн 60 гаруй хувь нь шинэ төлөөлөгчид юм. Мөн сонгуульд нэр дэвшсэн 8 эмэгтэй ялалт байгуулсан бөгөөд 5 нь эмч мэргэжилтэй. Харин багийн дарга хийж байсан туршлагатай 2, сумын ЗДТГ-ын дарга хийж байсан нэг эмэгтэй ялалт байгуулав.

Холбоотой мэдээ