Халдвар авсан иргэдийн дунд 27 жирэмсэн эх, 259 хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-09-30 12:34:34

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 242 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 8774 боллоо. Үүнээс Зуунмод суманд 56, Заамарт 42, Эодэнэд 26, Борнуурт 23, Батсүмбэрт 15, Өндөрширээтэд 15, Эрдэнэсантад 14, Лүнд 11, Дэлгэрхаанд 9, Баянчандманьд 9, Угтаалцайдамд 6, Баянцагаанд 5, Сүмбэрт 4, Баяндэлгэрт 4, Жаргалантад 2, Аргалантад 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 8877 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 7378 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийт 32 хүн нас бараад байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар эмчлүүлж буй 1467 өвчтөн байгаагаас эмнэлэгт 631, гэрийн эмчилгээнд 836 иргэн байна. Үүнээс 1181 насанд хүрэгч, 27 жирэмсэн эх, 259 хүүхэд байна.

2021 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 73 иргэнийг хяналтад авч, 127 иргэн хяналтаас гарч, 1619 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Холбоотой мэдээ