Жекпот хонжворын хэмжээ 454 сая долларт хүрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-07-06 10:27:28

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын “Mega Millions” сугалааны жекпот хэмээх супер шагналын хэмжээ өчигдөр оройны байдлаар 454 сая доллар буюу тус улсын түүхэнд 7-д бичигдэх их хэмжээнд хүрсэн байна.

Гуравдугаар сарын 8-нд хамгийн сүүлчийн жекпот хонжворын эзэн тодорсноос хойш шагналын сан 34 дахин нэмэгджээ.

АНУ-ын хэмжээнд өмнө нь “Powerball” сугалааны жекпот хонжворын хэмжээ хамгийн ихдээ 1.6 тэрбум долларт хүрснийг өнгөрсөн нэгдүгээр сард гурван муж улсын тоглогчид хожсон байна.

“Mega Millions” сугалааны жекпот хонжворыг ирэх мягмар гарагт хожих хүн гарч ирэхгүй бол уг хонжворын хэмжээ дахин 50 сая доллароор нэмэгдэх ажээ.

“Mega Millions” сугалааг АНУ-ын 44 муж улс, нийслэл Вашингтон болон АНУ-ын Виржиний арлуудад явуулдаг бөгөөд тоглогчид 1-75 хүртэлх тооноос тавыг сонгож, 1-15 хүртэлх тооноос нэг “Mega” дугаарыг сонгон азаа үзэх юм. Бүх зургаан тоо таарсан тохиолдолд жекпот хонжворын эзэн болно. Ийм хонжворын эзэн болох магадлал 258 890 850-д нэг байдаг байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ