Казах бүргэдчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Б.Бекболатыг сонгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-22 20:34:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн бүргэдчдийн анхдугаар чуулганыг энэ сарын 20-ны өдөр Өлгий хотод зохион байгуулсан.

Уг чуулганы дараа бүргэдчид, эрдэмтэн судлаачид, аялал жуулчлалын компанийн төлөөлөл, иргэд хамтран "Казах бүргэдчдийн холбоо"-г үүсгэн байгуулжээ. Холбооны тэргүүнээр "Алтай экспедишнз" компанийн захирал Б.Бекболатыг сонгосон байна.

Казах бүргэдчдийн холбоо нь нийгэмд үйлчлэх бөгөөд эрдэм шинжилгээ, судалгаа хийх, бүргэдийн тоо толгойг хамгаалах, Бүргэдийн баярын нэр хүндийг Олон улсын түвшинд өргөж, бүргэдтэй аялал жуулчлалыг боловсронгуй болгох, хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах ажээ.

Холбоотой мэдээ