Аймгуудад 905 тонн шатахуун нийлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-ны мэдээгээр энэ
сарын 23-24-нд “НИК”, “Тэс петролеум”, “Шунхлай”, “Газ-Ойл”, “Ундарга
Увс” зэрэг ААН, Говь-Алтай, Увс,
Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймагт 335 тонн, зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачиж
түгээжээ. Мөн “НИК”, “Сод монгол” ХХК Дархан-Уул, Орхон,
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензиний түгээлт хийгээд байна.
Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж буй учир УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа
эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 автобензиний хангамж,
түгээлтийг сайжруулахаар ийнхүү
ажиллаж байгааг мэдээллээ.
ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн үйлчилгээ, засварын ажил удааширснаар манай улсад АИ-92 автобензиний нийлүүлэлт энэ оны 9 дүгээр сарын 20-ноос багассан. Улмаар манай улс энэ сард ОХУ-аас 54.880 тонн, БНХАУ-ын “Петрочайна интернейшнл” компанийн Хөх хотын үйлдвэрээс 20.000 тонн АИ-92 автобензин импортлохоор төлөвлөснөөр 10 дугаар сарын 24-ний байдлаар ОХУ-аас 12.800 тонн, БНХАУ-аас 12.250 тонн, нийт 25.050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.
Хөххотын газрын тос боловсруулах үйлдвэрээс өнөөдөр манай улс руу 7700 тонн АИ-92 автобензин ачиж байна. Ингэснээр шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж байна.
Ангарскийн үйлдвэрийн
үйл ажиллагаа энэ сарын
17-ноос эхлэн тогтворжиж, хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92
автобензин ачиж эхэлжээ. Мөн Хөххотын газрын тос боловсруулах үйлдвэрээс өнөөдөр 7700 тонн АИ-92 автобензин ачиж байна. Ингэснээр
шатахууны
гадаад нийлүүлэлт тогтворжиж байна.
Манай улсын
АИ-92 автобензиний хоногийн дундаж хэрэглээ 1330 тонн, үүнээс Улаанбаатар хотод 850 тонн, Хангайн болон төвийн бүсэд
265
тонн, баруун болон зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг.