Гал түймрийн аюулаас сэргийлэх сурталчилгаа хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-09 12:45:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ОБГ-аас Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын гэр хорооллын  200 өрхийг сонгон, галын эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.


Тодруулбал, дээрх өрхүүд цахилгаан утасны гэмтлийн улмаас гал түймэрт өртөх эрсдэлтэй байгаа юм. Мөн аймгийн ОБГ, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Дэлхийн зөн” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран гэр хорооллын айл өрхийн иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгаа хийж байна.


Энэ нь аймгийн хэмжээнд гарч болох эрсдэлийг тодорхой хувиар бууруулж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилготойг тус аймгийн ОБГ-аас мэдээлэв.



Холбоотой мэдээ