Холимог тулааны MFC холбооны ээлжит тэмцээн АНУ-д болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Сан Франциско хотноо 11 дүгээр сарын 14-нд Mongol Fighting Champion буюу холимог тулааны MFC холбооны ээлжит тулааныг зохион байгуулна.
Энэ удаагийн тулаанд
нийт 22 тулаанч октагонд хөл тавих бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Өлзий-Оршихын
Тэмүүжин, Пүрэвжавын Өнөрбат, Батбаатарын Баттөр /Ангууч/, Мөнгөнцоожийн
Нандин-Эрдэнэ нар тулалдах юм байна.
Ө.Тэмүүжин 4-1, Б.Баттөр
1-1 гэсэн амжилттай бол чөлөөт бөхийн гавьяат тамирчин П.Өнөрбат холимог
тулааны анхны тулаанаа хийнэ. Энэхүү тулааны оргил тулаанд М.Нандин-Эрдэнэ MFC
холбооны аваргын бүсээ хамгаалахаар тулалдана. MFC холбооны сүүлийн тулаан 2019
оны 6 дугаар сард болж Монгол улсын шилдэг тулаанчдын нэг М.Нандин-Эрдэнэ уг
холбооны хөнгөн жингийн аварга болж байсан юм.
Ээлжит тулаан ирэх ням
гарагийн 09:00 цагаас болох бөгөөд Unilive87, Ddishlive 900 сувгуудаар шууд
дамжуулна.