Элчин сайд Г.Мөнхбаяр Туркийн Гадаад хэргийн сайдтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-25 07:23:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушолудтай энэ сарын 23-нд уулзав.


Уулзалтын үеэр хоёр талын хамтын харилцаа хамтын ажиллагаа, тухайлбал Анкара хотноо энэ сарын 15-16-нд болсон Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газрын хамтарсан хорооны есдүгээр хуралдааны дүнгийн талаар ярилцав. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал гэдгээ талууд илэрхийлэв.


Мөн хоёр талын яриа хэлцээг өргөжүүлэн эрчимжүүлэх үүднээс дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Холбоотой мэдээ