Улс, аймгийн алдар цолтой 256  бөхийн барилдаан бямба, ням гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-01 13:56:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан хүндэтгэлийн барилдаан 2021 оны 12 дугаар сарын 04-ний бямба гарагт 12 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.


Энэхүү барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох бөгөөд түрүүлсэн бөх 5 сая, үзүүрлэсэн бөх 3 сая, Их шөвөгт шалгарсан бөхчүүд 1 сая төгрөгөөр урамшуулах шагналын сантай юм байна.


Барилдах бөхчүүдийг 12-р сарын 02, 03-нд цахимаар бүртгэх бөгөөд төр засгаас тавьж буй шаардлагын дагуу бөхчүүд болон үзэгчид вакцины 3 дугаар тунд хамрагдсан байх эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагатай аж.


Мөн Бөхийн өргөөнд энэ сарын 05-ны ням гарагт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол улсын начин Б.Цэнгэлсүрэнгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтон болон залуу 256 бөхийн барилдаан болно.  



Холбоотой мэдээ