Шинэ Засаг дарга ажлын гараагаа сумдаас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-04 13:00:06

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж ажлын гараагаа баруун таван сумаас эхэллээ.

Тэрээр Баруунбүрэн, Сант, Орхон, Сайхан суманд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсон, цаашид анхаарч ажиллах асуудлуудыг орон нутгийн удирдлагуудтай ярилцсан байна. Тэрээр ажилласан сумдынхаа удирдлагуудад хандаж, цаашид ажлын гүйцэтгэл үр дүнг л харах учир тооцоо судалгаатай, эргэх холбоотой, уялдаа холбоо сайтай ажиллахыг сануулжээ. Мөн тэрээр аймгийн Онцгой комиссын даргын хувьд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний мэдээлэлтэй танилцаж, цаашид сумдын Онцгой комисс, шуурхай штабыг ажлаа улам бүр эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн орон нутгийн тулгамдсан асуудлыг сонсож, цаашид анхаарч ажиллах зүйлс дээр байр сууриа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ