Монголын 3х3 сагсан бөмбөгийнхөн “Алтангадас” одонгоор шагнуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-17 14:05:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, сагсан бөмбөгийн төрөлжсөн MNBA Tv-гийн захирал Д.Лхагва-Очир, Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нар төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнагдав.


Энэ жил Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэй сагсан бөмбөгчид Монголын багийн спортын түүхэнд анх удаагаа "Токио-2020" зуны олимпын 32 дугаар наадамд оролцож, Монголын үе үеийн сагсан бөмбөгчдийн хүсэн хүлээж ирсэн түүхэн шинэ хуудсыг нээсэн билээ.



Холбоотой мэдээ