Өчигдөр 125 хүнээс коронавирус илэрч, хоёр хүн энджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын
хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 125 иргэн
коронавирусээр халдварласан нь батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 85 нь Улаанбаатар хотод, 37 нь орон
нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 15 тохиолдол Өмнөговь аймагт
батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барснаар нийт 1972 хүн эндээд байна. Одоогоор халдвартай 2291 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4201 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.