ЦЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус уулзалтад МХБХ-ны
Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон
Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн
хурандаа Б.Баттулга, интерпол хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа
Б.Наранхүү нар оролцлоо.
Санамж бичгийн хүрээнд
талууд, Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх сургалт, мэдээллийг Монголын хөл бөмбөгийн оролцогч талуудад таниулах,
хөл бөмбөгийн спортод тоглолт наймаалцах, мөрий бооцоо тавих, авлига өгөх, авах
зэрэг шударга бус үйл ажиллагаатай тэмцэхэд хуулийн байгууллагын мэргэжлийн
туслалцаа, дэмжлэг үзүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.