Сүмогийн шинэ оны эхний тэмцээн Хацү башёгийн банцүкэг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-24 13:18:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы сумо бөхийн холбооноос 2022 оны нэгдүгээр сарын 9-нд Токио хотноо эхлэх Хацү башёгийн банцүкэг өнөөдөр /2021.12.24/ зарласан талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ.


Зүүний магнайг Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлж байна. Тэрбээр өнөөдөр онлайн ярилцлага өгч, ирэх жил ч эрч хүчтэй барилдаж, түрүүлсэн тоогоо 10 хүргэх зорилготой гэлээ. Хацү башёд Тэрүнофүжи түрүүлбэл шинэ аварга 3 башё дараалан түрүүлсэн 1919 оны Точигиямагийн рекордыг 103 жилийн дараа давтах юм байна.


Шёова үеийн Их аварга Тайхогийн ач, Сэкивакэ асан Такаторикигийн хүү Оохо дээд зиндаанд дэвшлээ. Барилдах эрхээ хасуулаад байгаа Озэки асан Асанояма Жюүрёод унасан байна. Нууц казино тоглосон хэрэгт холбогдсон  дээд зиндааны бөх Хидэноүми, Жюүрёо зиндаагийн Шидэн нар барилдахгүй.


Банцүкэд 633 бөх бичигдлээ. Хаккакү дэвжээ 28 бөх, Коконоэ, Такасаго дэвжээ 26 бөхтэй удааллаа. Монголын 20 бөх барилдах бол Бразил, Орос, Гүрж, Болгар, Казахстан, Филиппин, Украинаас тус бүр нэг сумоч барилдаж байна.


Хацү башёгийн Банцүкэ

Ёкозүна Тэрүнофүжи

Такакэйшёо Озэки Шёодай

Митакэүми Сэкивакэ Таканошёо

Мэйсэй Комүсүби Дайэйшёо

Вакатакакагэ Маэгашира-1 Кирибаяма

Үра М-2 Ичиножёо

Тамаваши М-3 Эндо

Окиноүми М-4 Хокүтофүжи

Ооношёо М-5 Чиёошёома

Хоошёорюү М-6 Аби

Такаясү М-7 Такарафүжи

Хидэноүми М-8 Тобизарү

Чиёонокүни М-9 Шиманоүми

Миёогирюү М-10 Акүа

Саданоүми М-11 Тэрүцүёоши

Ишиүра М-12 Чиёотайрюү

Чиёомарү М-13 Ютакаяма

Котоновака М-14 Ичиямамото

Вакамотохарү М-15 Точиношин

Аойяма М-16 Цүрүгишёо

Котоэко М-17 Кайсэй

Охо М-18


Монгол бөхчүүд Жюүрёод: Б-5 Азүмарюү С.Тодбилэг, З-7 Миторюү Б.Төрболд, Б-7 Дайшёохо Ч.Шижирбаяр

Макүшита: З-1 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, З-2 Тамашёохо Э.Энхманлай, Б-12 Хокүсэйхо Э.Даваанинж, З-6 Дэванорюү Т.Тэмүүлэн, З-12 Оошёоүма П.Дэлгэрбаяр, З-31 Хокүтэнкай Г.Сүхбат, Б-41 Сакигакэ Я.Баттүшиг, Б-53 Хокүтомарү Н.Чинзориг, З-55 Араүма Б.Төртогтох

Санданмэ: Б-1 Ёошёояма Б.Анхбаяр, З-17 Саданохикари Д.Наранцогт

Холбоотой мэдээ