Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-10 15:37:20

Говьсүмбэр  /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санхүүжилтээр Говьсүмбэр аймагт "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"-ийг өнгөрсөн онд байгуулжээ.

Загвар төв хөдөлмөрийн зах зээлд ажиллахаар хөл тавьж байгаа залуучууд, сургуулиа дөнгөж төгссөн, ажлын туршлага багатай залуусыг идэвхжүүлэхэд зорилго нь оршиж буй.

Тодруулбал ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлж, тухайн хүний онцлогт тохируулсан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах аж. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх сонирхолтой залуучууд тусгайлан зориулсан модуль сургалтад хамрагдаж, бизнес санаагаа олох, хөгжүүлэх, төлөвлөх чиглэлээр мэдлэгтэй болох боломжтой гэж албаныхан тодотгов. 

Холбоотой мэдээ