Элчин сайд М.Цэнгэг Итгэмжлэх жуух бичгээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-01-13 14:34:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Элчин сайд М.Цэнгэг Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэнд энэ сарын 12-нд Итгэмжлэх жуух бичгээ барив.


Элчин сайд М.Цэнгэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэнд уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, байгаль орчин, хүмүүнлэгийн салбаруудад өргөжүүлэх талаар ярилцав. Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэн хоёр улсын харилцаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

Холбоотой мэдээ