241 малчин өрхийн 3671 тэмээ шинжилгээнд хамрав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-19 23:04:32

Бруцеллёз өвчнөөр эерэг урвал үзүүлсэн тэмээний  цусны ийлдсийн дээжээс шинжилгээ хийж үзэхэд хэвийн дүнтэй гарчээ. Уг өвчнөөр эерэг урвал үзүүлэлттэй гарсан Цогт-Овоо, Манлай, Сэврэй, Булган сумын 12 багийн 241 малчин өрхийн 3671 тэмээ шинжилгээнд хамруулсан байна.

Хэдийгээр өвчлөл тайван үзүүлэлттэй гарсан ч шинжилгээний урвал тавих ажил үргэлжилж байгаа юм. Мөн тухайн бүс нутгийн тэмээн сүргийг эрүүлжүүлэхээр 800 гаруй хачигтсан малнаас цусны дээж авчээ. Одоо  МЭХүрээлэнгийн паразит судлал генетикийн лаборатори, Япон улсын Обихирогийн Мал эмнэлгийн их сургуулийн судалгааны багт молекул биологийн шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ