"Өндөрхаан", "Эм Эн Ди", "Хөвсгөл алтан дуулга"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-17 19:36:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 39 ХК-ийн 989,544 ширхэг хувьцааг 1,807,718,354 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 23 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Өндөрхаан" (ONH+14.86%), "Эм Эн Ди" (DLH+9.47%) болон "Хөвсгөл алтан дуулга" (ADU+4.34%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин  "Жуулчин говь" (JGV-15.00%), "Дархан хөвөн" (DAH-14.70%) болон "Жидакс" ХК (SOH -11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  37,051 ширхэг нэгж эрхийг 14.2 сая төгрөгөөр арилжив.  ТOП-20 индекс 2.14 хувиар буурч 41856.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,802,874,934,862 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Холбоотой мэдээ