366 албан тушаалтан ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлнэ

ОРОН НУТАГТ | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2022-01-20 16:10:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 366 албан тушаалтан өнгөрсөн оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлэхээс өнөөдрийн байдлаар 197 албан тушаалтан мэдээлээгүй байна.

Монгол Улсад бий болсон омикрон хувилбарын үеийн нөхцөл байдалтай зохицуулан АТГ-аас өгч буй ажил эрчимжүүлэх чиглэлийн хүрээнд албан тушаалтнууд ирэх сарын 15-наас өмнө  мэдүүлгээ гаргах аж.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй. Мэдүүлэг гаргагчдын урьд оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг https://meduuleg.iaac.mn/ мэдүүлгийн цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.

Холбоотой мэдээ