"Жидакс", "Хот девелопмент", "Ариг гал"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 41 ХК-ийн 1.2 сая ширхэг хувьцааг 339,318,890.71 төгрөгөөр арилжив. Үүнэс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Жидакс" (SOH+14.99%), "Хот девелопмент" (SDT+14.33%) болон
"Ариг гал" (EER+10.29%) ХК-ийн хувьцааны
ханш хамгийн өндөр өсөв. Харин "Нако
түлш" (NKT-9.09%), "Тэнгэрлиг медиа групп" (TNGR-5.71%) болон "Шивээ
овоо" (SHV-5.26%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 62,035 ширхэг
нэгж эрхийг 53.7 сая төгрөгөөр арилжсан
байна. ТOП-20 индекс 0.5 хувиар
өсөж 41529.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,792,706,143,426.23 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.