Португалын парламентын сонгуульд Социалист нам ялалт байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-31 12:13:30

ЛИСБОН. /AFP/. Португалын Ерөнхий сайд Антонио Костагийн тэргүүлдэг Социалист нам тус улсын парламентын сонгуульд ялалт байгууллаа. 


Ням гарагт сонгуулийн үр дүн гарч, Социалист нам 42 хувийн санал авч ялалт байгуулсан бол Социал Демократ нам 28 хувийн санал авчээ. 


А.Коста сонгуулийн дүн гарсны дараа үг хэлэхдээ, “үнэмлэхүй ялалт гэдэг нь үнэмлэхүй эрх мэдэл бус, харин илүү хариуцлагатай байх явдал юм” гэсэн байна. 


2015 оноос хойш Засгийн эрхийг барьж байгаа А.Костагийн засаглалын хугацаанд Португалын эдийн засаг тогтвортойгоор өсч, цар тахал дэгдэхээс өмнө буюу 2019 онд төсөв нь илүүдэлтэй гарч байжээ. 


Холбоотой мэдээ