Коронавирусний халдварын тохиолдол 154-ээр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-17 14:27:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 414 шинжилгээ хийснээс хүүхэд 52, насанд хүрэгч 102 нийт 154 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 304 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 1, хүнд 25, хүндэвтэр 98, хөнгөн оноштой 180 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 159 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. 

Түүнчлэн тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39561, хоёрдугаар тунд 37468, гуравдугаар тунд 16351, дөрөвдүгээр тунд 1167 иргэн хамрагдаад байгаа аж.

Сүүлийн хоногуудад халдварын тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, өндөр настан, хүүхэд багачууд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалахыг аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас анхаарууллаа.


Холбоотой мэдээ