Эсгий урлалын бүтээгдэхүүнийг орчин үед төгс нийцсэн, эко хэрэглээ гэж үздэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-27 09:55:29

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Төв номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвөөс охид, эмэгтэйчүүдэд зориулан эсгий урлалаар зөөлөн тоглоом хийх хоёр өдрийн сургалтыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.  

Тус сургалтыг “A&A felt art studio” эсгий урлангийн багш М.Ариунжаргал удирдан явуулсан бөгөөд сургалтад хамрагдсан охид, эмэгтэйчүүдэд зөөлөн чихмэл тоглоом хийх, эсгүүрийн аргаар тэмээ оёх, ноос, эсгийний талаарх ойлголт, аргазүйн талаарх анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшүүлсэн юм.

Эсгий урлалын бүтээгдэхүүнийг орчин үед төгс нийцсэн, эко хэрэглээ гэж үздэг байна. Тухайлбал монгол хонины ангилсан нарийн ноосоор эсгийгээ дарж бэлдээд төрөл бүрийн зөөлөн тоглоом, өрөөний чимэглэл зэргийг хийдэг аж.

Эсгий урлалын сургалтад хамрагдсан охид, эмэгтэйчүүд амьдралд тустай, үр бүтээлтэй сургалтад суулаа хэмээн ам сайтай байв. 

Холбоотой мэдээ