Бразил дахь ЭСЯ-наас Монголчуудад зориулсан гарын авлага гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-07-27 10:38:51

“Рио 2016” Зуны олимптой холбогдуулж Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яамнаас тусламжийн гарын авлага хэвлэн гаргажээ.

Тус Элчин сайдын яамнаас “Рио 2016” Зуны XXXI дүгээр наадамд оролцох баг тамирчид, хөгжөөн дэмжигч Монголчууддаа зориулж Рио дэ Жанейро хотын “Том Жобим Гэло” олон улсын нисэх онгоцны буудлын хоёрдугаар терминалын жуулчдын мэдээллийн цэгт бэлтгэн байрлуулсан байна.

Ингэснээр манай иргэд Рио дэ Жанейро хотод байх хугацаандаа анхаарвал зохих асуудлууд болон ямар нэгэн яаралтай тусламж шаардлагатай болсон тохиолдолд Элчин сайдын яамтай хэрхэн шуурхай холбогдох тухай мэдээлэл уг гарын авлагад багтжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ