Дорнодчууд Д.Анарын начны найрыг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dotood_editor@montsame.mn
2016-08-01 13:55:55

Энэ жилийн улсын баяр наадмаар Дорнод аймаг улсын шинэ начинтай болсон. 10 жилийн дараа төрсөн шинэ  начин Д.Анарын цолны найрыг өчигдөр хийлээ.

Наадмыг аймгийн ЗДТГ зохион байгуулж соёолон насны морин уралдаан, халх сурын харваа, аймаг сумын цолтой 64 бөх барилдуулав. Цолны найраар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  “Залуус” хороололд хоёр өрөө байр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотын Хархорин цогцолбор хороололд 2 өрөө байр, Дорнод аймгийн Дашбалбар сумаас Улаанбаатар хотод байрлах нэг өрөө байрыг тус тус бэлэглэжээ.

Ийнхүү Төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнээ Дорнод нутгийн нэрийг цуурайтуулж, нутгийн зон олноо цэнгүүлсэн энэ жилийн хамгийн залуу начин Д.Анарыг цаашид цолоо ахиулан барилдаж, олон жил өндөр амжилт үзүүлэхийг Дорнодчууд хүсэн ерөөлөө.

Б.Туяа

Холбоотой мэдээ