Хөрөнгийн биржид 21 ХК-ийн ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 35 ХК-ийн 502,512 ширхэг хувьцааг 194.5 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 4 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Хөвсгөл усан зам" (HUZ+14.97%), "Стандарт проперти групп" (BBD+14.08%) болон "Ард санхүүгийн нэгдэл" (AARD+6.30%) ХК-иудын хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Оллоо" (OLL-14.97%), "УХөх ган" (HGN-13.00%) болон "Монгол шевро" (MVO-10.00%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,535 ширхэг
нэгж эрхийг 4.5 сая төгрөгөөр арилжсан
бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаасыг 290,800 төгрөгөөр тус тус арилжив.
Багцын арилжаагаар нийт 4,548,771 ширхэг
үнэт цаасыг 300.1 сая төгрөгөөр арилжсан
байна.
ТOП-20 индекс 1.54 хувиар
өсөж, 37,668.9 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,152,777,983,827 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.