Даншигт зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-08-03 09:56:16

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам хоёр дахь удаагаа энэ сарын 6,7-нд буюу ирэх бямба, ням гарагт Хүй долоон худагт болно.

Энэхүү наадмын хүрээнд хүчит 256 бөхийн барилдаан болох бөгөөд барилдах бөхчүүдийг энэ сарын 5-ны өдрийг дуустал Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд бүртгэж байна.

Дашрамд сонирхуулахад, “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам нь манай улсад зорин ирэх жуулчдад монголчуудын олон зуун жилийн түүхтэй өв соёлыг таниулан сурталчлах юм. Мөн дэлхийн монголчуудын төв болох өнөөгийн Монголд ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ