Майк Тайсон Хонконгийн найруулагчийн кинонд тоглож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-08-03 10:59:23

ХОШИМИН. /Xinhua/. Дэлхийн боксын хүнд жингийн аварга Майк Тайсон Хонконгийн найруулагч эмэгтэй Барбара Вон Чунь-чуний найруулж буй кинонд тоглож байна.

Вьетнамын алдарт жүжигчин Тран Бао Сон дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогчоор гол дүрд нь тоглож байгаа “Охид 2” байлдаантай, инээдмийн кинонд Америкийн алдарт боксчин асан туслах дүр бүтээж байгаа аж.

Дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогчоос зугтан Хонконгоос явахад нь гурван охинд тусалдаг “Луу”-гийн дүрийг Майк Тайсон бүтээж байгаа гэнэ.

“Майк Тайсон хүйтэн хөндий, хэрцгий харагддаг боловч хүний хайр татам сайхан хүн. Тэр яг л мэргэжлийн жүжигчин шиг байна” гэж Тран Бао Сон ярьжээ.

 Хонконг болон Тайванийн олон эмэгтэй жүжигчин тоглож буй “Охид 2” киног Хонконгт болон Азийн бусад зах зээлд зул сарын баярын үеэр гаргахаар төлөвлөж байна.

Майк Тайсон 2015 онд Хятадын “Ип Мэн 3” кинонд туслах дүр бүтээж байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ