Үүр, Идэр, Бэлтэс зэрэг гол үерийн түвшнийг давж үерлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-05-16 16:48:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл уулсаас усжих томоохон гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдэж Үүр, Идэр, Бэлтэс зэрэг голууд үерийн түвшнийг давж үерлэсэн байна. 

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 100-115 см байгаа хэдий ч мөсний нягт багасаж, хэврэгшиж байна. Иймээс голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард, иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байх, зөвшөөрөгдсөн зам гүүр, гармаар зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Холбоотой мэдээ