"Махимпекс", "Баянгол зочид буудал”, "Ариг гал"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-24 17:16:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өдөр энгийн арилжаагаар 36 ХК-ийн 409,629 ширхэг хувьцааг 125,346,018 төгрөгөөр арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Махимпекс" (MMX+4.37%), "Баянгол зочид буудал" (BNG+3.16%) болон "Ариг гал" (EER+3.15%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн бол "Бүтээлч үйлс" (BLC-13.04%), "Ремикон" (RMC-8.69%) болон "Улсын их дэлгүүр" (UID-7.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,514 ширхэг нэгж эрхийг 6,623,412 төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаасыг 3,120,500 төгрөгөөр тус тус арилжсан байна.  

ТOП-20 индекс -1.32 хувиар буурч, 34,151.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,943,843,197,180 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ