Мод үржүүлгийн талбайн бүтээн байгуулалтыг хийжээ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2022-05-24 21:36:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт орших “Бой” хэмээх газарт мод үржүүлгийн талбай байгуулжээ.

Энэхүү талбай нь 1.3 га талбайтай бөгөөд Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт юм. Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги нэгтгэлүүд “Нэг сая мод” тарих төлөвлөгөөтэй байгаа аж. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэх үүднээс экологийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч дээрх ажлыг зохион байгуулсан байна. Энэхүү мод үржүүлгийн талбайг 4м урттай банзаар хашаалж барьсан байна. Мөн 1.3 га талбайдаа модны үр үржүүлэх хөрсийг бэлтгэхээр хово маркын авто машинаар хар шороо 45 удаа, бордоо 23 удаа буулгаж, элс, малын бордоо, хар шороог хооронд нь шигшиж, талбай дээр тараажээ. Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 7м гүнээс худаг гаргаж, 4х4 хэмжээтэй усан сан байгуулж, цахилгааны утас татах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

 

Холбоотой мэдээ