Хүй долоон худагт жуулчдад зориулсан үзэсгэлэн гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-08-07 15:32:19

Энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа "Даншиг наадам-Хүрээ цам" наадмын үеэр Хүй долоон худагт аялал жуулчлалын үзэсгэлэнг гадаад дотоодын жуулчдад зориулан  гаргажээ.

Аялал жуулчлалын үзэсгэлэнд жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйлс болоод Монголын үндэсний хэв шинжийг шингээсэн сонин содон зүйлсийг 50 асарт байрлуулж сонирхуулсан  нь жуулчин гийчдийн анхаарлыг татсан газрын нэг болжээ.

Энэ жилийн хувьд тус наадамд гадаадын жуулчид ихээр ирж оролцож байгаа гэдгээрээ онцлог юм. Тухайлбал, аялал жуулчлалын компаниар дамжуулан 1000 гаруй жуулчин захиалга өгч манай орныг зорин иржээ. Тийм ч учраас энэ жил жуулчдад зориулсан үйлчилгээ, үзмэрийг улам нэмэгдүүлсэн байна.

Ялангуяа голлох үзүүлбэр болох цам харайх ёслолын тайлбарыг монгол хэлнээс гадна англи хэлээр жуулчдад зориулан тайлбарлаж байгаа нь жуулчдын таашаалд нийцсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ