Маргаантай арлуудын талаарх хэлэлцээрийг түр зогсоож буйгаа зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-08 10:09:45

МОСКВА. /Reuters/. Маргаантай байдаг Курилийн арлуудын талаар Япон улстай хийж байсан хэлэлцээрийг зогсоож байгаагаа ОХУ-ын ГХЯ мягмар гарагт  мэдэгдээд, Токио хоёр орны хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэв. 


Тодруулбал, ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, “Одоогийн нөхцөл байдалд бид аргагүйн эрхэнд 1998 оны хэлэлцээрийг Японы тал санхүүгийн үүргээ биелүүлэх хүртэл түр зогсоож байна” гэжээ.


Япон улс Украины асуудлаас болж ОХУ-ын эсрэг нэг талын хориг арга хэмжээ авсны дараа Москва өнгөрсөн 3 дугаар сард Японтой хийсэн энхийн хэлэлцээрээ зогсоож, Курилийн арлуудад эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах хоёр орны хэлэлцээрээс татгалзаж байгаагаа зарласан.


Ташрамд дурдахад, Япон, ОХУ улсууд нь Курилийн арлуудын эзэмшлийн асуудлаар санал зөрөлдсөний улмаас Дэлхийн II дайн дууссанаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм. 

Холбоотой мэдээ