ТӨВ: 871 сурагч 10 хичээлийн хүрээнд ЭЕШ өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-06-28 09:16:55

Төв /МОНЦАМЭ/ Элсэлтийн ерөнхий шалгалтыг Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 20 танхимд 3 өдрийн турш зохион байгууллаа. Тус шалгалтыг Засаг даргын 2022 оны 6-р сарын 22-ны өдрийн А/470 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, 38 хянагч, 8 зохион байгуулагч багшийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 871 сурагчаас 10 хичээлийн хүрээнд авлаа. Аймгийн хэмжээнд 10 хичээлийн хүрээнд давхардсан тоогоор 2398 шалгуулагч байх бөгөөд 2140 шалгуулагч шалгалтад орж нийт ирц 89 хувьтай байсан юм.

Хичээлүүдийн анхны оноо буюу сурагчид шалгалтын дараа хариултын хуудсыг уншуулсан шалгалтын хариу болох оноог аймгийн хэмжээнд дунджаар тооцоолон үзэхэд Орос хэл 71,5 хувь, Газарзүй 63,5 хувь, Монгол Улсын түүх 63,1 хувь, Монгол хэл 55,3 хувь, Нийгмийн тухай мэдлэг 51 хувь, Биологи 45,7 хувь, Физик 30,3 хувь, Англи хэл 29,8 хувь, Математик 26,9 хувь, Хими 24,8 хувьтай байна.

Хэмжээст оноо буюу Боловсролын үнэлгээний төвөөс батлагдан ирсэн бодогдох онооны хүрээнд Монгол Улсын түүх 608,6, Орос хэл 599, газарзүй 573,2, Монгол хэл 526,1, Биологи 521,7, Математик 508.1, Физик 505.5, Нийгмийн тухай мэдлэг 504.02, Хими 502, Англи хэл 484 оноог тус тус авчээ.

Шалгалтыг журмын дагуу авсан бөгөөд шалгалтын явцад зөрчил гараагүй байна. Түүнчлэн энэ жил хүүхдүүдийн хичээл хоцрогдол байсан цаашид бүх хичээлийн давтлага, бэлтгэл дээр анхаарал хандуулан ажиллана гэдгээ албаныхан онцоллоо.  

Холбоотой мэдээ