АНУ, БНХАУ-ын удирдагчид ойрын долоо хоногт хэлэлцээ хийх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-06-28 09:05:27

БЕРЛИН. /Reuters/. АНУ, БНХАУ-ын удирдагчид ойрын хугацаанд хэлэлцээ хийх төлөвтэй байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан даваа гарагт мэдээлжээ.


Түүний хэлснээр, Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ойрын долоо хоногт хэлэлцээ хийх төлөвтэй байна. Гэхдээ хэлэлцээ мягмар гарагт дуусах “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа болохгүй гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.


Ж.Салливан мөн Хятадтай холбоотой асуудлууд, тэр дундаа зах зээлийн бус үйл ажиллагаа, өр, хүний эрхийн асуудлаар “Долоогийн бүлэг”, НАТО-гийн гишүүн орнуудын байр суурь улам ойртож байгаа талаар ярьсан байна. Ж.Байден Хятадын даргатай удахгүй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа энэ сарын эхээр мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ