СЭЛЭНГЭ:Ч.Мөнгөндалай Мөнхсарьдаг хайрханд амжилттай авиралт хийжээ

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-18 17:56:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 100, 101, аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уугуул уулчин Ч.Мөнгөндалай Соёны нурууны ноён оргил Мөнхсарьдаг хайрханд амжилттай авирт хийжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өөрийгөө ялан дийлж яваа уулчин Ч.Мөнгөндалай энэ удаа далайн түвшнээс дээш 3491 м-ийн өндөрт авирч спортын өндөр амжилтыг үзүүлжээ. Сэлэнгэ аймгийн удирдлагуудын зүгээс уулчныхаа гадаад дотоодын бүхий л авиралтуудад санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн байна. Ч.Мөнхдалай өмнө нь Алтай Таван богд, Отгонтэнгэр хайрханд ганцаараа авиралт хийсэн, Европ тивийн ноён оргил Эльбрус ууланд 2018 онд авирсан гээд амжилт дүүрэн уулсын спортын тамирчин юм.  



Холбоотой мэдээ