Рио-д Монгол Улсын баг 52-т эрэмблэгдээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-15 12:24:03

Өнөөдрийн байдлаар “Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмаас Монгол Улсын баг тамирчдаас жүдо бөхийн төрөлд Д.Сумьяа мөнгө, боксын спортоор 60 кг-д Д.Отгондалай хүрэл  медаль хүртсэн амжилттайгаар 52 дугаар байрт бичигдээд байна.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, бахархал хэмээдэг зуны олимпийн наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо үргэлжилж олимпийн шилдгүүддээ тодруулсаар байгаа юм. Энэ өдрийн байдлаар нийт медалийн тоогоор АНУ, БНХАУ, Их Британийн баг тамирчид тэргүүлж байгаа бөгөөд АНУ - 67, БНХАУ - 45, Их Британи - 37 медаль хүртээд байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ