СҮХБААТАР: Түр хамгаалах байр 24 хохирогчид үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-19 21:21:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтранХүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл”-тэй тэмцэх төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 367,8 сая төгрөгийн өртөг бүхийТүр хамгаалах байрбайгуулж, өнгөрсөн 5 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш хүчирхийлэлд өртсөн 24 хохирогчид үйлчилгээ үзүүлжээ.

 

Тус хамгаалах байрыг өнөөдөр төсөл хэрэгжүүлэгчид орон нутагт албан ёсоор хүлээлгэн өглөө. Түр хамгаалах байр нь сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эмч зэрэг найман хүний орон тоотой. Ашиглалтад орсноос хойш 24 хохирогч хүлээн авснаас 14 нь том хүн, 10 нь хүүхэд байгаа бөгөөд 15 нь гэр бүлийн, дөрөв нь бэлгийн, тав нь хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртжээ. Тэдэнд нийт 1-31 хоногийн үйлчилгээг үзүүлээд байгаа аж.

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 2020 оноос тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа. Үүн дундаа бэлгийн хүчирхийлэл цаашлаад бага насны хүүхдийн хүчирхийлэл өсөж байгаа нь харамсалтай. Тиймээс насанд хүрээгүй хүүхэд буюу эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогч болсон тохиолдолд хамаалах зорилгоор энэхүү хамгаалах байрыг ашиглалтад орууллаа.

Иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг гаргаж дунд буюу өндөр эрсдэлтэй гарсан тохиолдолд хохирогчийн хүсэлтийг үндэслэн хамгаалах байранд байрлуулдаг журамтай. Хамгаалалтад авсан өдрөөс хойш тухайн иргэний харьяалал бүхий багийн хамтарсан багтай зөвлөлдөн нийгмийн бусад халамж үйлчилгээнүүдийг давхар үзүүлдэг." гэж Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн хошууч Б.Ариунтуяа хэллээ.


Түр хамгаалах байрыг орон нутагт хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч П.Раманчандран, ХЗДХ-ийн дэд сайд, Төслийн удирдах хорооны дарга Б.Солонго, аймгийн Засаг дарга М.Идэрбат, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, "Үжин" төвийн захирал Д.Ундраа болон холбогдох албаны хүмүүс оролцов.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго хэлэхдээ, Энэ бол зүүн бүсийн хэмжээнд жишиг болохуйц хамгаалах байр боллоо. Цаашдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн чадавхыг сайжруулах, зан үйл хандлагад нөлөөлөх чиглэлээр хийж хэрэгжүүлэх олон ажил төлөвлөж байгаа гэв.

 

Орон нутгаас энэхүү байрны үйл ажиллагааны зардалд 2022 онд 90 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд цаашдын тогтвортой үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана. Мөн цаашид зүүн бүсийн бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх хариу үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг ханган, хохирогчийг хүлээн авч хариу үйлчилгээ үзүүлж эхлээд байна.

 

Холбоотой мэдээ